Г.Цогтгэрэл V байрт шалгарав

img

 

Бразилийн Рио Де Жанейро хотноо  паралимпийн XV наадмын хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Тус наадмын хөнгөн атлетикийн төрөлд Монголын Үндэсний шигшээ багийн паралимпийн хөнгөн атлетикийн тамирчин, спортын мастер Г.Цогтгэрэл оролцож байна.

 

 Тэрбээр өнөө өглөө бөөрөнцөг түлхэлтийн эмэгтэйчүүдийн F57 буюу тэргэнцэртэй суугаа төрөлд тавдугаар байрт шалгарлаа. Г.Цогтгэрэл нийт 8 метр 59 см түлхэж, энэхүү амжилтыг үзүүлсэн байна. Тус төрөлд 12 тамирчин өрсөлдөв. Тэрбээр энэ сарын 15-нд зээрэнцэг шидэлтээр дахин өрсөлдөнө.  

 

Тэрбээр бэлтгэлийнхээ талаар “Рио-2016” олимпоос эх орондоо медаль өвөртлөн ирэх зорилго тээсэн байгаа. “Чадна” гэж өөртөө маш их итгэж байна. Тиймдээ ч өдөр бүр 20 тоннын жинтэй зээрэнцэг, бөөрөнцгөөр жилийн дөрвөн улиралд бэлтгэл сургуулилтаа базааж байгаа. Дасгал хийхдээ 5-15 кг жинтэй туухайг хойш, урагш хол зайд шидэх байдлаар бэлддэг. Эдгээр жин нь нэмсээр байгаад давтамжаараа 20 тоннын хүчний дасгал болдог юм” хэмээж байсан.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
Боломжийн сайн амжилт гэж бодож байна. Баяр хүргэе.Мэдээж хандгай шиг том биетэй цагаан арьст хүүхнүүдтэй өрсөлдөх тэнцвэргүй тулалдаанд орох амаргүй.
2016-09-09