Б.Ууганхүү: Алтан медаль авахыг хүссэн

img

 

Бразилийн Рио Де Жанейро хотноо паралимпийн XV наадам хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өчигдөр жүдо бөхийн төрөлд манай улсын тамирчин Б.Ууганхүү барилдаж, хүрэл медаль хүртсэн.

 

Тэрбээр Рио Де Жанейро хотноо байрлан ажиллаж буй манай улсын сэтгүүлчид сэтгэгдлээ хуваалцжээ.

 

Б.Ууганхүү “Ард түмэндээ, ижийдээ, эмээдээ, хайрт гэр бүлийнхэн, багш дасгалжуулагч нартаа баярлалаа. Та бүхэнтэйгээ энэ баярыг хуваалцаж байгаадаа баяртай байна. Хүрэл медалийн төлөөх барилдаанд учраас таарсан бид хоёр 2014 оны дэлхийн аваргад группын аваргын төлөө таарч би түүнийг ялж байсан учраас ялна гэдэгтээ итгэлтэй байсан. Тийм учраас дөрвөн секундын доторо ялсандаа туйлын их баяртай байгаа. Японы бөх бид хоёрын барилдаан эхэндээ жаахан таарахгүй байсан боловч барилдааны дунд хэсэгт үнэлгээ миний талд илүү явж байсан боловч тактикийн алдаа гаргаснаас болж хүрэл медаль хүртлээ дээ. Би алтан медаль авахыг хүсэж байлаа. Надад алтан медаль авах боломж байсан боловч туршлага дутаж хүрэл медаль хүртлээ.  Гэхдээ цааш цаашдаа алдаандаа дүгнэлт хийж, улам илүү амжилт гаргахыг хичээнэ” хэмээсэн байна.

 

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Монгол:
САЙН БОЛГОН САЙН ҮР ДҮН АВЧИРДАГГ
2016-09-10
зочин:
Зоригийг хийморь дагадаг жамтай.Сайхан,эрэмгий итгэлтэй барилдаан харуулж эх орныхоо төрийн далбааг мандуулсан танд баярлалаа. Эрүүл саруул атлаа үхээнц дорой байж ялагдсан чөлөөтийн сенегал бэхбаяр, жүдогийн төмөрхүлэг мэтийн хүмүүс ичээсэй.
2016-09-10
Зочин:
ЧАМААР МОНГОЛЫН АРД ТҮМЭН БАХАРХАЖ БАЙНА. САЙХАН БАРИЛДЛАА. ЧАМД АМЖИЛТЫГ ҮРГЭЛЖ ХҮСЬЕ
2016-09-09
Мундаг хүү:
Эх орон чинь баясаж байна амжилт залуу минь
2016-09-09
Зочин:
haraanii berhsheeltei bj iim mundag barildah gj. bayar hurgeed amjilt husie
2016-09-09