“ФАРК” бүлэглэлд элссэн хүүхдүүдийг чөлөөлжээ

Колумбын Засгийн газар болон “ФАРК” бүлэглэлийн хооронд байгуулсан гэрээний дагуу хоёр тал харилцан галт зэвсгээсээ татгалзаад байна.
Армийнхан тус бүлэглэлийн дайчдаас зэвсгийг нь хураан авчээ. Тэгвэл хамтран ажиллах гэрээний дагуу “ФАРК” бүлэглэлд дайчнаар элссэн бага насны найман хүүхдийг чөлөөлсөн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Хүүхдүүдийг тусгай эмчилгээнд хамруулж, мэргэжлийн эмч нар зөвлөгөө өгөхөөр болсон байна. “Тэдэнд боловсрол олгох нь хамгийн чухал” хэмээн НҮБ-ын дэргэдэх Хүүхдийн төвөөс мэдээлжээ. Одоогоор тус бүлэглэл хэдэн хүүхдийг дайчнаараа элсүүлсэн нь нууц хэвээр байгаа юм.
52 жил үргэлжилсэн дайны үеэр 220 мянган хүн амиа алдаж, таван сая хүн орон гэрээсээ дүрвэсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ