Их Британийн уулчин амиа алджээ

Их Британийн уулчин Стивен Нэйш өнгөрсөн наймдугаар сарын 31-ний өдөр Монгол улсын нутаг дэвсгэрт амиа алджээ. Түүний цогцсыг Архангай аймгийн Хангай сумын Тэрх баг “Хандрагт” гэх газраас нутгийн иргэд олж, цагдаагийн байгууллагад энэ сарын 1-нд мэдэгдсэн байна.
Эл хэргийн талаар өнөөдөр Цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэнэ.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ