Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулж буй “Чингис Хаан Кап-2016” олон улсын тэмцээн Спортын төв ордонд таван өдөр үргэлжлэн дүн гаргалаа. Энэхүү тэмцээнд Монголын үндэсний шигшээ баг болон ОХУ-ын Буриад, Хятадын Хөх хот, БНСУ, БНАСАУ-ын сагсан бөмбөгийн шилдэг тамирчид өрсөлдлөө. Өнгөрсөн жилийн тэмцээнд Монголын үндэсний шигшээ баг түрүүлж, БНАСАУ баг удаалж байсан. Харин энэ жил Монголын үндэсний шигшээ баг БНСУ-н “Eagles” нэртэй хүчтэй багийг 99:93 харьцаатайгаар буулган авлаа.
Харин хүрэл медалийг манай улсын Залуучуудын шигшээ баг хүртлээ. Тэд медалийн төлөө өнгөрсөн жилийн мөнгөн медальт БНАСАУ-н шигшээ багийг 90:82 харьцаатай ялсан юм. Мөн тэд энэ сарын 19-нд манай улсад эхлэх Ази тивийн оюутны аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцохоор боллоо. Ийнхүү манай сагсчид “Чингис Хаан Кап-2016” тэмцээнийг алт, хүрэл медальтайгаар өндөрлүүлж байна.
Уншиж байна |