Хаж мөргөл эхэллээ

img

Исламын шашинтнуудын ариун баяр гэгддэг хаж мөргөл эхэлсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Олон сая хүн ариун хот гэгддэг Меккад чуулж, бурханд өөрсдийгөө даатгадаг билээ. Ойролцоогоор 1.5 сая исламчууд тус хотноо иржээ.  

 

Саудын Арабын эрх баригчид мөргөлийн үеэр аюулгүй байдлыг хангахад бүхий л бололцоогоо ашигладаг ч хэтэрхий их хүн нэгэн дээвэр дор чуулдаг учир эмх замбараагүй байдал үүсдэг юм. Өнгөрсөн оны мөргөлийн үеэр 2300 орчим хүн амиа алдсан юм. Цэнгэлдэхийн нэг багана мөргөлчдийн дээрээс унаж, олон хүн амиа алджээ.  

 

Мөргөлийн үеэр халдлага, хулгай дээрэм гарахаас урьдчилан сэргийлэн 100 мянган цагдааг хамгаалалтад гаргаж, 20 мянган камерийг мөргөл болох газруудад байршуулан алсаас хянаж байна.

 

“Хаж мөргөлийн үеэр террорист халдлага үйлдэнэ” хэмээн “Аль Кайди” бүлэглэл өнгөрсөн сард олон нийтийн сүлжээгээр дамжуулан мэдэгдсэн билээ. Тус бүлэглэл өнгөрсөн долоодугаар сарын 7-ны өдөр Саудын Арабын ариун хот гэгддэг Медина, Жедда, Катиф хотноо цуврал халдлага үйлдэж, дөрвөн хүний аминд хүрсэн юм.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ