Хятад жуулчдыг санаатай хөнөөжээ

img

Тайванийн нийслэл Тайпей хотын олон улсын нисэх буудлаас холгүй жуулчдын автобус гэнэт шатаж, 26 хүн амиа алдсан билээ. Уг осол өнгөрсөн долоодугаар сард болсон юм. Ослоор автобусны жолоочоос гадна БНХАУ-ын 24 иргэн амиа алджээ.

 

Тайванийн мөрдөх алба “Автобусны жолооч санаатайгаар жуулчдын аминд хүрсэн гэж мэдэгдсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ. Мөрдлөгөөр жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн байсан гэнэ.

 

“Жолооч амиа хорлохоор төлөвлөж байсан” хэмээн Мөрдөх албаны дарга Су Мин Чен мэдэгджээ. Тайванийн талаас хохирогчдын гэр бүлд нөхөн төлбөр олгосон билээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
erguu uher chi orond ni bsn bol yah ve
2016-09-12
Зочин:
хохьчинь
2016-09-12