Иргэд 120 сая төгрөгөөр хохирчээ

Цагдаагийн байгууллагаас сүүлийн үед үйлдэгдэж буй шинэ төрлийн гэмт хэргийн талаар мэдээлэл хийлээ.
Өмнө нь гадаад улсын иргэдийн цахим картан дахь мэдээллийг хууль бусаар олж авч төлбөрийн тооцоо хийсэн хэрэг гарч байсан. Тэгвэл сүүлийн үед цагдаагийн байгууллагад Монгол улсын иргэдийн картан дахь төлбөрийн мэдээллийг хууль бусаар олж авч, гадаад улсад гүйлгээ хийсэн хэрэг бүртгэгдэх болжээ. Одоогоор 480 гаруй иргэн 120 орчим сая төгрөгөөр хохирсон хэрэг мөрдөн байцаалтын явцтай байгаа ажээ.
Эрүүгийн цагдаагийн газрын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, холбогдох банкуудтай хамтран шалгалт явуулж байгаа юм байна. Дээрхи гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй БНХАУ-ын хоёр иргэнийг шалгаж байгаа аж.
Иймд:
- Цахим картаа хаяж үрэгдүүлсэн тохиолдолд нэн яаралтай хаалгах
- Өөрийн итгэлгүй хүндээ картаа өгөх, хувийн мэдээлэл нууц дугаараа хэлж өгөхгүй байх
- АТМ-аас мөнгө авахдаа арын хүндээ нууц дугаараа харуулахгүй байх
- Мессеж банкны үйлчилгээ идэвхижүүлж, гүйлгээгээ тухай бүрт нь хянадаг байх зэргээр сонор, сэрэмжтэй байхыг цагдаагийн газраас анхаарууллаа.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ