МАН-ын удирдлагууд төрийн албыг наймаалцаж ашиг олох зорилгоор хууль бусаар 60 орчим тэрбум төгрөг цуглуулсан талаар ярилцаж буй аудио бичлэг олдсон тухай мэдээлэл гараад байсан. Гэвч тус бичлэг нь эвлүүлэг хэмээн үзэж, АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаад байгаа юм.
Харин цагдаагийн байгууллагаас “Тодорхой гэмт хэргийн шинжтэй зүйл байгаа учраас цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Тус бичлэгийн эвлүүлгийг хийсэн, далайлган сүрдүүлсэн, бусдыг гүтгэсэн гэдэг шалтгаанаар хоёр иргэнийг холбогдуулан шалгаж байна” гэдэг мэдээллийг өглөө.
Тус хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм байна. Шалгагдаж буй хоёр иргэнд эрүүгийн хуулийн 149.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаах ажиллагааг явуулж байгаа аж.
Г.Тэгшсүрэн
Уншиж байна |