Путин Францад айлчилна

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин ирэх сард Франц улсад төрийн айлчлал хийхээр болсон талаар “CNN” агентлаг мэдээллээ. Уг мэдээллийг Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков баталжээ.
БНХАУ-ын Ханжоу хотноо энэ сарын эхээр “Их 20” дээд хэмжээний уулзалт зохион байгуулагдсан юм. Путин Украин болон Ойрхи Дорнодын асуудлаар Францын Ерөнхийлөгч Франсуа Олландтай уулзжээ.
Уулзалтын төгсгөлд Олланд, Путинийг эх орондоо айлчлахыг хүссэн аж. Уг хүсэлтийг Путин хүлээн авч, айлчлахаар болсон байна. Путин “Би энэхүү саналыг талархан хүлээн авлаа. Бидэнд ярилцах чухал асуудал их бий. Тиймээс энэхүү айлчлал үр дүнтэй болох байх” гэж хэлжээ.
Олланд Москвад айлчлах асуудлаар хэлэлцэж байгаа талаар Кремлийн хэвлэлийн алба дамжуулав.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ