Зам тээврийн ослын 289 дуудлага бүртгэгджээ
2016-09-13

Өнгөрсөн өдөр Замын цагдаагийн газрын ЖШУХ  нийт 368 дуудлага, мэдээлэл хүлээн авч ажиллажээ. Үүзнээс  зам тээврийн ослын 289 дуудлага бүртгэгдэж 1 хүний амь нас хохирч 16 хүн хүнд, хөнгөн гэмтсэн байна.  

 

ХУД-ийн нутаг Дээд бодь хийдийн урд замд N.Tidda маркийн авто машины жолооч Г нь Howo ZZ1257 маркийн Б жолоочтой авто машинтай мөргөлдөж жолооч 26 настай эрэгтэй Г-ийн амь нас хохирч 23 настай эмэгтэй С гэмтжээ.

 

СБД-ийн нутаг Хангай хотхоны 503- р байрны урд замд N.X-Trail маркийн авто машины жолооч Г нь явган зорчигч 08 настай эрэгтэй Х-г мөргөж гэмтээсэн байна.

 

Мөн ХУД-ийн нутаг 65 дугаар цэцэрлэгийн хойд замд T.Prius маркийн авто машины жолооч Ц нь явган зорчигч 04 настай эмэгтэй И-г мөргөж гэмтээжээ.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин