Сурагчид осолд өртсөөр байна

Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13.2.7 дахь хэсэгт “Эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтан 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх үүрэгтэй” гэж заасан байдаг.
Гэтэл эцэг эх, асран хамгаалагч, багш нар нь хүүхдийг хараа хяналтгүй замын хөдөлгөөнд оролцуулснаас болж хүүхдийн амь нас, эрүүл мэнд ихээр хохирох болжээ. Өнгөрсөн өдөр сургуулийн өсмнөх насны 2 хүүхэд, сургуулийн насны 2 хүүхэд зам тээврийн осолд өртсөн байна.
Тухайлбал, СБД-ийн нутаг Хангай хотхоны 503- р байрны урд замд N.X-Trail маркийн авто машины жолооч Г нь явган зорчигч 08 настай эрэгтэй Х-г мөргөж гэмтээсэн. \ Явган зорчигч г нь хичээлээ тараад ганцаараа явж байсан\. Мөн ХУД-ийн нутаг 65 дугаар цэцэрлэгийн хойд замд T.Prius маркийн авто машины жолооч Ц нь явган зорчигч 04 настай эмэгтэй И-г мөргөж гэмтээсэн байна. \Явган зорчигч И нь 09 насай эгчийн хамт явж байсан\
Иймд бага насны хүүхдийг хараа хяналтгүй замын хөдөлгөөнд оролцуулсан сургууль, цэцэрлэгийн багш, эцэг эхэд шалгалтын ажлыг эхлүүлээд байгаа. Мөн хүүхдийг хараа хяналтгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг Замын цагдаагийн газраас анхаарууллаа.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ