Сингапурт 329 хүн зикагийн халдвар авчээ

Сингапур улсад зика вирусын 329 тохиолдол бүртгэгдсэн талаар тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Халдвар аваад буй иргэдийн найм нь жирэмсэн эмэгтэйчүүд гэнэ.Эмэгтэйчүүдийг тусгаарлаж, шинжилгээ авч байна. Халдвар авсан иргэдийн ихэнх нь гадаадаас ирсэн ажилчид аж.
Ганцхан өдрийн дотор 11 хүн зикагийн халдвар туссан болохыг тогтоожээ.
Сингапурт зика вирусын дэгдэлт хийх байгаатай холбогдуулан тус улсад ирэх жуулчдын тоо хоёр дахин багссан байна.
Эрүүл мэндийн сайд Бид зикагийн халдварыг зогсоох арга хэмжээг авч байна. Халдвар авсан иргэд бүгдээрээ шумуулаас уг вирусын халдварыг авсан. Одоогоор бэлгийн замаар халдвар авсан тохиолдол бүртгэгдээгүй байна” гэж мэдэгджээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ