Македон улсад газар хөдөллөө

Македон улсын нийслэл Скопье хотоос 2 км-ын зайд өчигдөр 17.00 цагийн орчимд 5,3 магнитуудын газар хөдөлж, 100 орчим хүн шархадсан билээ. Чичирхийлэл нийслэл хотноо хүчтэй мэдрэгдсэн талаар иргэд мэдээлжээ.
Тэгвэл өнөөдөр тус улсад 3.5, 2.8 баллын хүчтэй газар хөдлөлт болсон талаар “CNN” агентлаг мэдээллээ.
Зарим бүс нутагт цахилгаан тасарчээ. Гамшгаас хамгаалах төвийн аврагчид 40 хүнийг яаралтай нүүлгэн шилжүүлсэн байна. Гэнэтийн байгалийн гамшгаар 20 гаруй барилга нурж, иргэд хохирол амсчээ.
.Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ