Шимон Перес цус харважээ

img

Израйлийн Ерөнхийлөгч асан 93 настай Шимон Перес цус харвасан талаар “CNN” агентлаг эх сурвалжийн мэдээллээс иш татан мэдээллээ. Ерөнхийлөгч Тель-Авив хотын төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж эхэлжээ.

 

“Ерөнхийлөгчийн биеийн байдал хэвийн. Өглөө ухаан орсон” хэмээн хэвлэлийн төлөөлөгч нь “AFP” агентлагт ярьсан байна.

 

Перес энэ оны нэгдүгээр сард тус эмнэлэгт хоёр удаа хэвтэн эмчлүүлсэн бөгөөд өнөөг хүртэл эмчийн хяналтад байсан юм. Ерөнхийлөгчийн биеийн байдал өнгөрсөн сараас эрс муудсан аж. Өнгөрөгч долоо хоногт зүрхний хэм алдагдсан хэмээн түргэнээр эмнэлэгт хүргэгджээ. Тэрбээр 2007-2014 оны хооронд Ерөнхийлөгчөөр ажилласан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ