Террористууд холливуудын киног дуурайв

img

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл өчигдөр олон нийтийн сүлжээнд 12 минут үргэлжлэх видео бичлэг байршуулсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Уг бичлэгт террористууд өөрсдөөс нь урвасан гэгдэх 30 залууг цаазалж буйгаар гарчээ. Тус бүлэглэл өөрсдийн Сирийн Дейр эз-Зор хотноо байрлах шоронд бичлэгийг хийсэн байна.

 

Сонирхолтой нь энэхүү бичлэг өнгөрсөн онд нээлтээ хийсэн “Mission: Impossible” киноны зарим үйл явдалтай ижил байгааг орон нутгийн хэвлэлүүд онцолжээ. Киноны гол дүрд холливуудын нэрт жүжигчин Том Круз, Симон Пегг нар тоглосон юм.

 

Цаазын ял гүйцэтгэсэн нэгэн террорист “Киноны үйл явдлыг бодит ажил болголоо. Биднээс урвасан бүхэн нохойн үхлээр амиа алдах болно. Бид урвагчдыг Аллахын зарлигаар хөнөөх болно. Биднийг Аллахаас өөр хэн ч зогсоож чадахгүй” гэж хэлжээ.

 

Амиа алдсан залуус нь өнгөрсөн онд тус бүлэглэлд элссэн Сирийн иргэд гэнэ. Тэднийг Сирийн Засгийн газартай хамтран ажилладаг баримт олдсон хэмээн мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ