Мишель Обама фэнийхээ хүслийг биелүүлжээ

img

 

АНУ-ын Тэргүүн хатагтай Мишель Обама болон холливуудын нэрт жүжигчин Брэдли Купер нар өчигдөр “ELLEN” шоунд оролцсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Шоуны эхэнд нэг үзэгч “Тэргүүн хатагтай та миний хүслийг биелүүлж өгөөч. Би таныг хүндэтгэдэг. Би таны хамгийн том фэн. Та Эллен болон Брэдли нартай селфи хийгээд олон нийтийн сүлжээндээ байршуулж өгнө үү” гэж гуйсан байна.

 

Уг саналыг Мишель хүлээн авч тэдэнтэй хамтдаа селфи хийсэн байна. Мишель “Надад өөрийн гэсэн хаяг байхгүй. Би энэ зургийг хадгалаад дараа нь өөрийнхөө инстаграмдаа хийх болно” гэхэд хөтлөгч Эллен “Миний инстаграмд нийтэлчих. Болно биз дээ” гэж хэлжээ.  

 

Эллен уг зурагныхаа дор “Тэргүүн хатагтай болон халуухан залуугийн хамтаар” хэмээн бичжээ. Энэхүү зураг ганцхан цагийн дотор 2500 лайк авчээ. 

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ