Трамп, Путинд хайртай юм байна

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшихээр өрсөлдөж байгаа тэрбумтан Дональд Трамп өнгөрөгч долоо хоногт NBS сувагт ярилцлага өгөх үеэрээ Ерөнхийлөгч Барак Обамаг ОХУ-ын Ерөнхийлөгчтэй харьцуулсан нь олны анхаарлыг татсан билээ.
Тэрбээр “Путин агуу удирдагч. Тэрбээр Обамагаас хэд дахин илүү сайн удирдагч” гэж мэдэгджээ. Тэгвэл уг мэдэгдэлтэй холбоотойгоор Обама өчигдөр өөрийн байр сууриа хүргэсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Обама “Ямар эрхэм телевизийн тусламжтай ОХУ-ын тэргүүн В.Путин хайраа илчлэв. Миний бодлоор тэр эр Путинд үнэхээр хайртай юм байна. Хэнээс ч ичиж зовохгүйгээр хайраа илчилсэн нь таалагдаж байна. Яагаад Бүгд Найрамдахчууд ийм болчимгүй мэдэгдэлд тайлбар хийхгүй байгаа юм. Энэ бүхэн миний гайхшралыг төрүүллээ. АНУ ганц хүнд тал засах нь бидэнд таалагдахгүй байна” гэж мэдэгджээ.
Трамп Ерөнхийлөгч болбол хамгийн эхний төрийн айлчлалаа Орос улсад хийж, хоёр улсын дунд үүсээд буй таагүй харилцаанд цэг тавихаа амласан билээ. Путин “АНУ-ын Ерөнхийлөгчөөр хэн ч сонгогдсон бай хоёр улс найрсаг харилцаагаа үргэлжлүүлэх болно” гэсэн юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ