Сакуражимо галт уул дэлбэрч магадгүй
2016-09-15

 

Японы Кюшү арал дахь Сакуражимо галт  уул 30 жилийн дараа дэлбэрэх аюултай байгаа талаар албаныхан мэдээлсэн талаар “CNN” агентлаг дамжууллаа.

 

Аюулгүй байдлын үүднээс галт уулын ойролцоо амьдардаг оршин суугчдыг яаралтай нүүлгэн шилжүүлж эхэлсэн байна.

 

Сакуражимо галт уул 600 мянган иргэнтэй Кагосима хотын  ойролцоо байрладаг юм. Хотын удирдлагууд иргэдээ сонор сэрэмжтэй байхыг уриалжээ. Мөн  Сэндай цөмийн үйлдвэрээс 49 км-ийн зайд оршдог юм. Уг үйл явдалтай зэрэгцэн үйлдвэрийн үйл ажиллагааг түр зогсоосон байна.

 

Сакуражима галт уул 1914 оны есдүгээр сард дэлбэрч, 49 хүн амиа алджээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин