Д.Баатаржав тэмцээнээ дуусгалаа

Рио-2016 паралимпийн наадам долоо дахь өдрөө үргэлжилж байна.
Өнгөрсөн өдөр 70 метрийн рекурв төрлийн эрэгтэйчүүдийн хувийн харваанд Д.Баатаржав, А.Анхбаяр нар цэц мэргэнээ сорилоо. Тэрбээр хувийн шигшээ харваанд эхний өрсөлдөгч БНСУ-ын тамирчин Ли Хон Гуг 7-3-аар ялсан. Дараагийн учраа Японы тамирчин Томохирод 6-4-өөр ялагдаж тэмцээнээ өндөрлүүллээ.
Мөн тус төрөлд өрсөлдсөн манай тамирчин А.Анхбаяр БНСУ-ын тамирчин Ким Мин Суг 6-5-аар ялж шилдэг 16-д үлдсэн. Гэвч Польшийн тамирчин дэлхийн аварга Петр Савыцкийд 6-2-оор ялагдснаар тэмцээнээ дуусгав.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ