Амжилт гэрчлэх энгэрийн тэмдгийг гардуулжээ

img

 

Бразилын Рио де Жанейро хотноо паралимпийн наадам долоо дахь өдрөө үргэлжилж байна. Манай улсын найман тамирчин өрсөлдөж буйгаас жүдо, пауэрлифтингийн төрлөөр хоёр тамирчин хүрэл медаль хүртээд байна.

 

Тодруулбал жүдо бөхийн 60 кг-ийн жинд Б.Ууганхүү хүрэл медаль, пауэрлифтингийн 88 кг-ийн жинд Э.Содномпэлжээ нар хүрэл медаль хүртсэн. Эдгээр тамирчинд олимпийн медальтны энгэрийн тэмдэг болон батламж гардуулах арга хэмжээ Рио Де Жанейро хотноо болжээ.  Энэхүү энгэрийн тэмдэг нь  тамирчныг олимпийн медальтан гэдгийг дэлхийн хэмжээнд гэрчлэх аж.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ