АНУ-ын батлан хамгаалахынхан айлчилж байна

АНУ-ын Батлан хамгаалах яамны Зүүн Азийн асуудал эрхэлсэн туслах нарийн бичгийн дарга Абрахам Денмарк тэргүүтэй албаныхан манай улсад айчилж байна. Айлчлалаар хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны чиглэлээр олон чухал асуудал ярилцсаны нэг нь Батлан хамгаалах яам хоорондын зөвлөлдөх уулзалт юм.
Хоёр орны яам хоорондын зөвлөлдөх уулзалтад Монголын талаас Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Б.Батсайхан, Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Г.Сайханбаяр, ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал Д.Ганзориг, Бодлого, стратеги төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Ж.Бадамбазар тэргүүтэй БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд оролцлоо. Харин АНУ-ын талаас Абрахам Денмарк тэргүүтэй албаныхан, АНУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, хатагтай Женифер Галт нар оролцжээ.
Зөвлөлдөх уулзалтын дараа АНУ-ын Батлан хамгаалах яамны Зүүн Азийн асуудал эрхэлсэн туслах нарийн бичгийн дарга Абрахам Денмаркийг ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа хүлээн авч уулзаж, салбарын хамтын ажиллагааны талаар ярилцсан байна.
Уулзалтын эхэнд ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа Филиппин улсад болсон Ази-Номхон далайн орнуудын ЗХЖШ-ын дарга нарын ээлжит бага хуралд оролцох үеэр АНУ-ын Нэгдсэн штабын хорооны дарга генерал Жозеф Дандфорд, Номхон далай дахь АНУ-ын цэргийн хүчний командлагч адмирал Харри Харрис нартай албан уулзалт хийж, хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун буйгаа илэрхийлсэн гэдгийн онцлон тэмдэглэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ