“МН370”-ийн хэлтэрхийг олжээ

img

Сурагггүй алга болоод буй Малайзын “МН370” онгоцны хэлтэрхийг Танзани улсын далайн эргээс олсон талаар “CNN” агентлаг мэдээллээ. Уг онгоцны хэлтэрхийг Австралийн мэргэжилтнүүд шинжилж буй юм.

 

Эхний шалгалтаар арлаас олдсон хэлтэрхий “MH370” онгоцных болохыг тогтоожээ. Гэхдээ Малайзын Засгийн газрын хүсэлтийн дагуу Австралийн мэргэжилтнүүд уг хэлтэрхийг дахин шалгаж эхэлсэн байна.

 

“MH370” онгоцны хэлтэрхий өмнө Мадагскар болон Мозамбик улсаас олдсон юм. Францын Тээврийн яамны мэргэжилтнүүд дээрх хэлтэрхийг “MH370” онгоцных болохыг баталжээ. Энэхүү мэдээллийн дараа Малайзын Ерөнхий сайд Нажиб Разаз “MH370”-ийн бүх зорчигчийг амиа алдсан хэмээн зарласан билээ.

 

Онгоц 2014 оны гуравдугаар сарын 8-ны өдөр Куала Лампураас Бээжингийн чиглэлд нислэг үйлдэж байхдаа сураггүй болсон юм. Уг онгоцонд багийн 15 гишүүн болон 224 зорчигч зорчиж явжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ