Индонезийн Бали арал дээр амарч байсан жуулчид дэлбэрэлтэд өртөж амиа алдсан талаар “CNN” агентлаг мэдээллээ. Жуулчдыг тээвэрлэж явж байсан завин дээр гэнэт дэлбэрэлт болж, хоёр жуулчин амиа алдаж, 14 хүн шархтжээ. Амиа алдагсдыг аль улсын иргэн, хэн болохыг тогтоохоор ажиллаж байна.
Онгоцны ачааны хэсэгт дэлбэрэлт болжээ. Цагдаагийн газраас “Террористууд энэ хэргийн ард байгаа эсэхийг тогтоогоогүй байна. Удахгүй бүх зүйл тодорхой болно” гэж мэдэгдлээ.
Уг завинд багийн дөрвөн гишүүн болон Их Британи, Франц, Итали, Португал, Испани, Австрийн иргэд зорчиж явжээ. 2002 онд жуулчдыг тээвэрлэж явсан усан онгоц дээр цуврал дэлбэрэлт болж, 202 хүн амиа алдсан байна.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |