Ираны дугуйчин амиа алджээ

img

Бразилийн Рио Де Жанейро хотноо зохион байгуулагдаж буй Паралимпийн үеэр осол гарч, тамирчин амиа алдсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Иран улсын Пара-дугуйчин эрэгтэйчүүдийн “C4-5” замын уралдааны үеэр амиа алдсан байна.

 

Тамирчин уулархаг замаар явж байхдаа осолджээ. Олон улсын паралимпийн хороо тамирчны гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлсэн байна.  Ираны тамирчин 48 настай Бахман Голбарнезад эмнэлэгт хүргэгдэх үедээ амиа алджээ.  Тэрээр 2012 оны Паралимпид өрсөлдөж байсан юм.

 

“Рио”-гийн Цагдаагийн газар уг хэргийн шалгаж эхэлжээ.  Ираны Үндэсний Паралимпийн хорооны ерөнхий нарийн бичгийн дарга “Бид цогцсыг гэр бүлд нь хүлээлгэн өгнө” гэж мэдэгдлээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ