Норвегийн иргэнийг чөлөөлжээ

Филиппинийн хэт даврагч “Абу Сайяф” бүлэглэл өнгөрсөн оны есдүгээр сард жуулчдыг барьцаалсан билээ. Тэд Канад, Норвегийн дөрөв, Филиппинийн нэг иргэнийг барьцаалж, тус бүрийнх нь төлөө 100 сая ам.доллар шаардсан юм.
Канадын Засгийн газар тус бүлэглэлтэй хэлэлцээр хийхээс татгалзсан тул хэт даврагчид өнгөрсөн зургаадугаар сард Канадын хоёр иргэнийг цаазалж, Норвегийн иргэдийг амьд үлдээсэн юм. Барьцаанд байсан Филиппин эмэгтэйг саяхан чөлөөлсөн болохыг тус улсын Засгийн газар баталжээ. Тэгвэл тус бүлэглэл барьцаанд байсан Норвегийн иргэнийг чөлөөлсөн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Норвегийн тал өөрийн улсын иргэн Роберт Халлыг чөлөөлж чаджээ. Хэт даврагчид өнгөрсөн зургаадугаар сард Халлын эхнэр Маритес Флорыг чөлөөлсөн юм.
Филиппинийн Ерөнхийлөгч Родриго Дутерте жуулчдыг заналхийлж, аялал жуучлалын салбарт хохирол учруулж буй “Абу Сайяф” бүлэглэлийг тун удахгүй үгүй хийхээ мэдэгджээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ