Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, маршал Ю.Цэдэнбал агсны мэндэлсний 100 жил, Хилчдийн баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой бөхийн барилдаан өнгөрсөн амралтын өдөр "Бөхийн өргөө"-нд боллоо.
Барилдаанд 208 хүчтэн зодоглов. Үүнээс улсын арслан П.Бүрэнтөгс түрүүлж, улсын аварга С.Мөнхбат үзүүрлэв. Их шөвөгт улсын арслан Н.Батсуурь, улсын харцага Б.Бат-Өлзий, дунд шөвөгт улсын харцага Ө.Бат-Орших, Х.Гантулга, улсын начин Ч.Хөхчирэнгэр нар шалгарлаа.
Г.Тэгшсүрэн
Уншиж байна |