Хоёр онгоц мөргөлджээ

img

 

Унгарын Будапешт хотоос 30 км зайд “Cessna-128” болон “Piper-28” загварын хөнгөн хөдөлгүүрт хоёр онгоц мөргөлдсөн талаар “www.vesti.ru”  мэдээллээ.

 

Ослын улмаас дөрвөн хүн амиа алдсан гэнэ. Амиа алдагсдын нэг нь хүүхэд байжээ.

 

Ослын үеэр шүхрийн спортын уралдаан зохион байгуулагдаж байсан юм. Ослоор хүний амь нас хохирсонтой холбогдуулан зохион байгуулагчид шүхрийн тэмцээнийг түр зогсоожээ.

 

Мөрдлөгөөр “Cessna-128” онгоц зөвшөөрөлгүйгээр нислэг үйлдэж байсныг тогтоосон байна.

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ