Ц.Цогтбаяр, Б.Баяраа нар ажлаа хийж болно

img

 

Монголын чөлөөт бөхийн холбооноос мэдээлэл хийлээ. Тус хэвлэлийн хуралд холбооны ерөнхий нарийн бичгийн дарга О.Баянмөнх нарын хүмүүс оролцов.  

 

Дэлхийн нэгдсэн бөхийн холбооноос хоёр дасгалжуулагчийн эрхийг гурван жилийн хугацаагаар хасах шийдвэр гаргасан. Мөн МЧБХ-г 50 мянган еврогоор /125 сая төгрөг/ торгож, торгуулийг төлсөн тохиолдолд манай тамирчдын олон улсын тэмцээнд оролцох эрхийг нээх тухай албан бичиг ирсэн тухай мэдээлсэн.

 

Энэ талаар Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга О.Баянмөнх “Торгуулиа төлсөн тохиолдолд л тамирчид тэмцээнд оролцох боломжтой болно гэдэг нь ташаа мэдээлэл. Баг тамирчдын тухайд хуанлийн дагуух тэмцээнүүддээ оролцох эрх нь нээлттэй байгаа” хэмээв.

 

Мөн МЧБХ-ноос шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Цогтбаяр, дасгалжуулагч Б.Баяраа нарын дасгалжуулагчийн эрхийг гурван жилээр хассан ч  багш нар ажлаа хийж болно. Зөвхөн дэвжээнд бөхөө гаргахгүй байх шийдвэрийг Дэлхийн нэгдсэн бөхийн холбооноос мэдээлсэн гэв.

 

Түүнчлэн МЧБХ Г.Мандахнарангийн барилдааныг шүүсэн шүүгчдийн байр суурийг гэрэл зураг, бичлэг ухраан үзэж дүгнэлт гаргасан бөгөөд энэхүү дүгнэлтээ МЧБХ-д удахгүй танилцуулах юм байна.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Ухсэн хуурууд юуны чинь дэлхийн чолоот бохийн холбоо гэж.Хуц гээд хэлчих. Тэр нэг маанаг Дагвадорж Сумьяабазар нарыг чолоотоос хоох хэрэгтэй. Хог шаарууд хаа явсан газар аа яршиг товог удаад яах гээд байгаа юм. Овог дээдэс маань чадах юмаа л хийгээрэй гэдэгсэн дээ. Фак юу ДагвадоожСумбоос.
2016-09-19
Зочин:
buhin hollbooni udirlagyyd odoo ju gej bas hudlaa medeelel hieh bol doo
2016-09-19
Зочин:
yag iemerhuu medeelel irsen baih,ju ch boloogui baihad internet uhaj hun muulah uwchtei humuus odoo sain oilgoj awsan baih gedegt itgie
2016-09-19
Зочин:
2 дасгалжуулагч тэмцээн бүржэн дуусаж гарыг нь өргөөгүй байхад гүйлдэж гарч ирсэн үү, яасан, тийм бол тэдний буруу
2016-09-19
зочин:
Долгорсүрэнгийн хэдэн маанагууд юу яриад байлаа. Тийм юмнуудыг Дагваа Сумьяа нарыг холбооноосоо зайлуулаач
2016-09-19