Таван настай хүү цаазын ял гүйцэтгэв

img

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл өчигдөр олон нийтийн сүлжээнд 15 минут үргэлжлэх видео бичлэг байршуулсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Бичлэгт террористууд барьцаанд байгаа Иракийн ардын армийн цэргүүдийг цаазалж буйгаар бичигджээ. Иракийн Мосул хотноо террористууд цаазын ялаа гүйцэтгэсэн байна.

 

Террористууд өмнө нь цаазын ял гүйцэтгэхдээ хүүхдүүд ашигласан олон тохиолдол бий. Тэгвэл террористууд цаазын ял гүйцэтгэхдээ тавхан настай хүүг ашигласан нь олныг цочирдуулсан байна.  

 

“Жихади Жуниор” гэх таван настай Британи хүү “Муу урвагчид. Тагнуулчид үхэх ёстой” гэж хэлээд барьцаанд байсан гурван эрийг буудан хороожээ. Хүүгийн жинхэнэ нэрийг Иса Дар гэдэг юм. Тэрбээр өнгөрсөн нэгдүгээр сард ээж Грасе Дарийн хамтаар сураггүй алга болжээ. Британийн тагнуулынхан хүүгийн ээжийг террорист бүлэглэлтэй холбоотой хэмээн сэжиглэж байсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ЗОЧИН:
ЛАЛЫН ШАШИН ТЕРОСТУУДЫГ БЭЛДЭЖ ӨӨРСДИЙГӨӨ ХАМГААЛАХ АЛУУРЧДЫГ БЭЛДЭЖ БГАА НЬ БУРХАНЫ ЭСРЭГ БНА ДАА.
2018-12-23
zochin:
yasan mundag er ve..shodoig ni tas tatah yumsan..
2016-09-20
zochin:
yasan mundag er ve..shodoig ni tas tatah yumsan..
2016-09-20
zochin:
yasan mundag er ve..shodoig ni tas tatah yumsan..
2016-09-20
uur:
bie bienee aljil baig hendch hereggui humuus
2016-09-20