Трампийг заналхийллээ

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж буй тэрбумтан Дональд Трамп саяхан өгсөн ярилцлагынхаа үеэр “Сарын дотор террористуудыг устгах болно” хэмээн мэдэгдсэн билээ. Тэгвэл Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл нэр дэвшигч Трампийг заналхийлсэн талаар “CNN” агентлаг мэдээллээ.
Тус бүлэглэл “Трампийн мэдэгдлийг сонсоод үнэхээр гайхлаа. Биднийг хэтэрхий амархан гэж боддог бололтой. Бид бол Аллахын хүслээр байгуулагдсан исламын улс. Биднийг ганцхан Аллах шүүж, шийтгэх болно. Аллах л бидний орших, оршихгүйг шийднэ. Бид америкчууд өшөөгөө авна. Мөн Трамп тун удахгүй шийтгэлээ амсах болно” гэж хэлжээ.
Трамп Ерөнхийлөгч болбол исламын шашинтнуудыг эх нутагтаа нэвтрүүлэхгүй хэмээн мэдэгдсэн юм. Террористууд “Шийдвэр хэрэгжиж эхэлсэн өдөр Трамп үхнэ” гэж мэдэгджээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ