Рахамиг аав нь өмөөрөв

АНУ-ын Нью Йорк болон Нью Жерси хотноо дэлбэрэлт зохион байгуулсан хэргээр Ахмед Рахами гэх Афганистан эрийг баривчлаад байна. Тэрбээр гарандаа хүнд бэртэл авсан учир эмчлүүлж буй тухай Гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс мэдээлжээ.
Рахами 1995 онд гэр бүлийнхээ хамтаар АНУ-д хүрэлцэн ирж, амьдрах болсон байна. Тэрбээр 2002 оноос Нью Жерси хотын “Элизабет” гэх зоогийн газарт шарсан тахианы түгээгчээр ажиллах болжээ.
Цагдаагийнхан түүнийг ямар нэгэн террорист бүлэглэлтэй холбоотой эсэхийг тогтоож чадаагүй байна. Гэхдээ тэрбээр өнгөрсөн хоёр жилд Афганистан руу хэд хэдэн удаа очсон аж. Тэгвэл Рахамигийн аав Мухаммед Рахами хүүгээ өмөөрч “MSNBS” сувгаар мэдэгдэл хийсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Мухаммед “Хүү минь үргэлж өөрийгөө цагаач бус Америкийн иргэн хэмээн боддог. Тэрбээр долоохон настай байхдаа энэ улсад ирж, бага, дунд болон коллежид хүртэл амжилттай суралцсан. Би хүүдээ итгэж байна. Хүү минь гэр бүлийнхээ итгэлийг алдаж, террорист халдлага үйлдэхгүй. Дэлбэрэлт болдог өглөө хүү минь тайван байсан. Хэдхэн цагийн дотор бодол нь өөрчлөгдөнө хэмээн бодохгүй байна” гэж хэлжээ.
Цагдаагийхан Рахамигийн гэрийг битүүмжилж, хоёр дүүгээс нь хүртэл байцаалт авсан талаар Мухаммед мэдэгдсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ