Галын шалтгааныг тогтоогоогүй байна

img

Оюутолгой” компанийн ил уурхайн шингэн тэсрэх бодисын түр үйлдвэрт өчигдөр оройн 22.00 цагийн орчим  гарсан галын бүрэн унтраажээ. Уг галыг унтраахад “Оюутолгой” ХХК-ийн Онцгой байдлын баг (ОББ) болон Аюулгүй байдлын хэлтэс  ажиллажээ. Галын шалтгааныг одоогоор тогоогоогүй аж. “Оюутолгой” дахь ил уурхайн үйл ажиллагаанд ашигладаг тэсэлгээний гол бодис нь ANFO (Ammonium Nitrate Fuel Oil) буюу аммоны нитратын түлш бөгөөд энэхүү бодисыг шатахуун болон нунтаг бодисыг (аммоны нитрат) холих замаар гарган авдаг байна.  Тухайн бодисуудыг холиогүй тохиолдолд харьцангуй аюул багатай ч бодисуудыг хольсон тохиолдолд дэлхий нийтээр уул уурхайн салбарт өргөн хэрэглэдэг хүчтэй тэсрэх бодис үүсдэг аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ