Бээжин дүрвэгсдэд туслана

БНХАУ-ын Засгийн газар дүрвэгсдэд мөнгөн тусламж үзүүлэхээр болсон талаар “Синьхуа” агентлаг мэдээллээ.
АНУ-ын Нью Йорк хотноо зохион байгуулагдаж буй НҮБ-ын Ерөнхий Ассамблейд эх орноо төлөөлөн оролцож буй БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Кө Циан ийнхүү мэдэгджээ.
Тэрбээр “Бээжин дүрвэгсдэд тусламж үзүүлэхээр боллоо. Бид эхний ээлжинд дүрвэгсдэд 100 сая ам.долларын тусламж үзүүлэх болно. Улс оронд өрнөж буй олон асуудлаас болж иргэд эх орноо орхин гарч байна. Дүрвэгсдийн асуудал дээр Бээжин, Европын холбоотой хамтран ажиллахаар боллоо. Дүрвэгсдийн урсгал нэмэгдэх нь эмх замбараагүй байдал болон терроризмыг өдөөр турхирч байна” гэж хэлсэн байна.
НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн холбоо уг тусламжаар дүрвэгсдэд зориулсан аюулгүй орчинг бий болгоход зарцуулахаа мэдэгджээ.
Удирдагчид өнөөдөр дүрвэгсдийг хэрхэх асуудлаар хэлэлцэх билээ. Уг хуралдааныг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама удирдана явуулах юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ