Шатарчин С.Билгүүн ОУХМ боллоо

Дэлхийн шатрын холбооны их чуулганы хурлаар зарим шатарчин, шүүгч, зохион байгуулагч нарт зэрэг, цол хүртээжээ.
Манай улсаас Дэлхийн шатрын холбооны чансаагаа 2400-д хүргэсэн шатарчин С.Билгүүнд Олон улсын мастер цол олгожээ. Тэрбээр Ховд аймгийнн
Зэрэг сумын харьяат, "Сүлд" спорт хороо, МУИС-ийн шатарчин юм.
Мөн Олон улсын шатрын холбооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, ОУШХ-ны Шатрыг сургуулиудад дэлгэрүүлэх комиссын нарийн бичгийн дарга, Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Ц.Сайнбаярт Олон улсын зохион байгуулагч цол хүртээсэн байна.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ