Бага насны хүүхдийг мөргөөд зугтаажээ

img

Өнгөрсөн өдөр Замын цагдаагийн газрын ЖШУХ нийт 362 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авч ажиллажээ. Үүнээс зам тээврийн ослын 267 дуудлага бүртгэгдэж 16 хүн хүнд, хөнгөн гэмтсэн байна.  

 

ХУД-ийн нутаг Зайсангийн зам, Соёмбо хотхоны зүүн замд марк улсын дугаар тодорхойгүй авто машины жолооч нь явган зорчигч 09 настай эрэгтэй З-г мөргөж гэмтээн хэргийн газрыг орхиж явсан байна.

 

Мөн СХД-ийн нутаг Толгойтын зам, Толгойтын 103 дугаар гудамжинд T.Prius маркийн улсын дугаар тодорхойгүй авто машины жолооч нь унадаг дугуй унаж явсан 09 настай эрэгтэй Б-г мөргөж гэмтээн хэргийн газрыг орхин явжээ.

 

Г.Тэгшсүрэн

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ