Хууль зүйн туслалцаа үзүүлэх төвийг нээлээ

img

Гэрэл зургийг MPA.mn

 

Хуульч өмгөөлөгч О.Алтангэрэлийн санаачилсан "Иргэний хамгаалалт" хууль зүйн туслалцаа үзүүлэх төв өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлт Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Дарь-Эх буюу 2.27 дугаар хорооны, 102 дугаар сургуулийн орчимд боллоо.

 

Өмгөөлөгч О.Алтангэрэл нээлтийн үеэр  "Миний бие хууль зүйн туслалцаа үзүүлэх төв байгуулна хэмээн өнгөрсөн долоодугаар сард өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдэгдсэн.  Хэлсэндээ хүрч энэхүү төвөө байгууллаа. Түрээсийн байр, ажиллагсдын цалин болон урсгал зардлын асуудал, техник хэрэгсэл гэж чадан ядан явсаар бэлтгэл ажил дуусах шатандаа орлоо. Энэ ажилтайгаа холбогдуулан Өвөрхангай аймгийн 6 суман дахь ахмадын өдөр өнжүүлэх төвөө өргөжүүлэх ажлаа түр хойшлууллаа.

 

Төв маань иргэдэд хууль зүйн туслалцааг үнэ төлбөргүй үзүүлж, шаардлагатай тохиолдолд үнэ төлбөргүй өмгөөллийн үйлчилгээг үзүүлэх юм. Байрлал нь Баянзүрх дүүрэг хэдий ч нутаг дэвсгэрийн харьяалал харгалзахгүй аль бололцоогоороо иргэдэд хүрч ажиллана. Эд хөрөнгийн маргаан дээр хамгийн бага хөлсөөр, урьдчилгаа төлбөргүй нөхцөлөөр ажиллаж санхүүжилтийнхээ зарим хэсгийг нөхөх төлөвлөгөө ч мөн бий. Энэхүү төвийг ажиллуулах бидний боловсон хүчний болоод хөрөнгө мөнгөний нөөц хязгаартай тул аль болох олон хүнд үйлчлэхэд дэмжлэг болох ямар ч хэлбэрийн туслалцаа авахад бэлэн байгаагаа мөн илэрхийлэе. Иргэн хүн хуулийн хамгаалалтад байх ёстой, түүний төлөө хуульчид тэмцэх ёстой, бид энэ үгийг илүү өргөн утгаар ойлгох цаг болжээ” хэмээв.

 

Г.Тэгшсүрэн

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Оо баярлалаа иргэдэд хуулийн зөвлөгөө маш хэрэгтэй байдаг
2016-09-21
Zochin:
Yun hogiin gazar baiguuldag yum be,tegeed ogt unegui geheer chanargui , herev buruu,mergejliin bus zevlelgee hiivel hentei ergeed yaj tootsoh yum, naad uilchilgee chin heregtei, gehdee olon gazar hot dotor baival sain baina
2016-09-21