Жоли буруу шийдвэр гаргалаа
2016-09-21

Холливуудын нэрт жүжигчин Анжелина Жолигийн эцэг Жон Войт “Inside Edition” сэтгүүлд ярилцлага өгсөн талаар “www.insideedition.com” мэдээллээ. Ярилцлагын эхэнд сэтгүүлч түүнээс“Жоли яагаад нөхрөөсөө салж буй” тухай асуусан аж. Өдгөө 77 настай Жон уг асуултад “Би мэдэхгүй ээ. Тэдний харилцаа гайхалтай байсан. Хэдхэн өдрийн өмнө бид хамтдаа хоол идсэн. Тэр үед тэд жаргалтай харагдаж байсан. Мэдэхгүй юм. Охин минь хэзээ ч буруу сонголт хийж байгаагүй. Тэрбээр их удаан бодож байж энэ шийдвэрийг гаргасан байх” гэж хариулжээ.

 

Сэтгүүлч “Жоли шүүхэд өргөдлөө өгчихлөө. Та охинтойгоо энэ асуудлаар ярилцсан уу” гэхэд Жон “Үгүй ээ. Бид ярилцаагүй” гэсэн байна.

 

“Брэд танд таалагддаг гэсэн. Охиныхоо бодлыг өөрчлөх бодол байна уу” гэх сэтгүүлчийн асуултад жүжигчин эр “Мэдэхгүй юм. Жоли их эрт биеэ даасан. Ер нь надаас зөвлөгөө авах дургүй. Мэдэхгүй юм. Надад Брэд таалагддаг. Жоли буруу шийдвэр гаргалаа. Жолигийн шийдвэр олон хүнийг гомдоох болно” хэмээжээ.

 

Хос зургаан хүүхэдтэй бөгөөд дээрх мэдээллийн дараа Жоли хүүхдийнхээ хамтаар Лос Анжелес хот руу очсон байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
nergui:
B.Delgertsetseg setguulch hun mon uu. 6 huuhedtei hun huuhdiin hamtaar ... yavjee gej. huuhduudiinhee hamtaar bish yum uu?
2016-09-22