360 мянган цагаач хүлээн авна

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дэх чуулга уулзалтад оролцож буй удирдагчид олон улсад хямрал үүсгээд буй дүрвэгсдийн асуудлаар хэлэлцлээ. Уг хуралдааныг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама ахалсан юм.
Тэрбээр уулзалтын эхэнд “АНУ ирэх онд 360 мянган цагаач хүлээн авч, орогнол олгох болно” гэж мэдэгджээ. Обама “Бид ирэх онд хүлээн авах цагаачдын тоог хоёр дахин нэмэхээр болсон. Хэдхэн улс цагаачдын хүлээн авч байна. Би өнөөдөр Америкийн 51 компанийн төлөөлөлтэй уулзсан. Тэд цагаачдад шаардлагатай 650 сая ам.долларыг гаргахаар болсон” гэж мэдэгджээ.
Санхүүжилт ирэх оны аравдугаар сараас эхлэх бөгөөд эхний ээлжинд АНУ 110 мянган цагаачийг хүлээн авна.
НҮБ-ын гишүүд цагаачдад зориулан 4.5 тэрбумыг зарцуулахаар тохиролцсон байна. Мөн АНУ-аас гадна БНХАУ цагаачдад 100 сая ам.доллар хандивлахаар болжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ