Пхеньян цөмийн туршилтад бэлтгэж байна
2016-09-22

Хойд Солонгос улсын зургаа дахь цөмийн туршилтад бэлтгэж буй талаар Өмнөд Солонгосын Засгийн газраас мэдээлснийг “www.dailymail.co.uk” дамжууллаа. Сөүл тагнуулын мэдээллээс иш татан ийнхүү олон улсад мэдэгдсэн аж.  

 

Пхеньян дахь Пунгё-ри цөмийн туршилтын талбайд хөдөлгөөн ихэссэн бөгөөд уг ажиллагаанд армийнхныг татан оролцуулж, ойр орчмын 5-10 км газарт хамгаалалтад гаргасан байна. Мөн мэдээлэл алдагдахаас сэргийлэн Пхеньян дахь олон улсын байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавьж байгаа гэнэ.

 

Сөүлийн тал “Пхеньян ээлжит туршилтаа ирэх сард хийхээр төлөвлөж байгаа нь нэгэнт тодорхой болоод байна” гэсэн бол тагнуулынхан “Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун ирэх сарын 10-нд шинэ туршилт хийх үүрэг өгсөн” гэж мэдэгджээ.

 

Хойд Солонгосын эрх баригч Хөдөлмөрийн нам үүсгэн байгуулагдсаны 68 жилийн ой ирэх сарын 10-ны өдөр тохиох билээ. Энэ өдөр зургаа дахь удаагаа цөмийн туршилтаа хийж магадгүй хэмээн Пентагон мэдээллээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин