Коста Рикагийн нисэх буудлын үйл ажиллагааг зогсоолоо

img

 

“Турриальба” галт уул сэрсэнтэй холбогдуулан Коста Рикагийн хоёр нисэх онгоцны буудлыг тодорхойгүй хугацаагаар хаасан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

“Хуан Сантамариа” болон “Тобиас Боланос” нисэх онгоцны буудлын үйл ажиллагааг зогсоожээ.

 

Мөн албаныхан Америкийн “Даниел Одубер” нисэх буудлын үйл ажиллагааг түр зогсоох асуудлаар хэлэлцэж буй гэнэ.

 

Галт уул үнс нурмаа цацснаас болж үзэгдэх орчин хязгаарлагдмал болжээ.  “Турриальба” галт уул 29 жилийн өмнө сэрж, улсад их хэмжээний хохирол учруулсан байна.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ