Цагдаагийнхан жагсаалын үеэр галт зэвсэг ашиглажээ
АНУ-ын Чарлотте хотноо дахин үймээн дэгдсэн талаар “www.nydailynews.com” мэдээллээ. Өнгөрсөн шөнө цагдаагийнхан болон жагсагчдын хооронд мөргөлдөөн гарч, олон хүн бэртжээ.
Жагсаалын үеэр нэг эр буудуулж амиа алджээ. Амиа алдсан эрийг Кейт Скотт гэдэг аж.
Цагдаагийнхан жагсаалын тараахын тулд жагсагчдын эсрэг гал нээсэн хэмээн гэрчүүд мэдээлжээ. Гэхдээ уг мэдээллийг Цагдаагийн байгууллагаас эрс үгүсгэсэн байна.
Хэдэн өдрийн өмнө цагдаагийнхан өнгөт арьстай залууг гутаан доромжилж буй бичлэг олон нийтийн сүлжээнд тавигдснаас болж, Чарлотте хотынхон дургүйцлээ илэрхийлэн, ийнхүү жагсчээ.
Тус хотноо өнгөрсөн онд жагсаал болж, таван хүн амиа алдсан билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ