Б.Ууганхүү: Өргөсөн тангарагтаа хүрч чадлаа

Паралимпийн наадамд оролцсон баг тамирчид эх орондоо ирлээ. Рио хотод болсон паралимпийн наадмаас Монголын баг хоёр медаль хүртсэн амжилтыг үзүүлсэн юм. Паралимпийн наадмын эхний өдөр жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 60 кг-д өрсөлдсөн манай тамирчин ОУХМ Б.Ууганхүү хүрэл медаль хүртсэн пауэрлифтингийн тамирчин Э.Содномпэлжээ мөн хүрэл медалийн эзэн болон эх орондоо ирлээ.
Паралимпийн наадмаас хүрэл медаль хүртсэн Б.Ууганхүү “Сайн явж ирлээ. Та бүхэн минь сайн сууцгааж байв уу. Эндээс явахдаа, шагналын тавцанд гарахдаа эх орноо бодож байлаа. Эх нутаг Дорноговиосоо гарахдаа эх орноо төлөөлнө хэмээн өөрөө өөртөө тангараг тавиад явсан. Өргөсөн тангарагтаа хүрч чадлаа. Дорноговьчууддаа маш их баярлалаа” хэмээн баярын сэтгэгдлээ хуваалцлаа.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ