Монгол, Японы тамирчид тулалдана

Монголын тулааны шилдэг тамирчдын холбоо, Японы холимог тулааны “DEEP” холбоотой хамтран “MGL-1 fighting championship” тэмцээнийг зохион байгуулах гэж байна. Үүнтэй холбогдуулан өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Тус тэмцээнээр Монголын шилдэг долоон тулаанч Японы долоон тулаанчтай халз тулалдах юм. Тодруулбал Х.Амартүвшин, Ц.Амарсанаа, Б.Азжавхлан, Т.Ганбаяр, О.Пүрэв, А.Ууганбаяр М.Баярмаа нарын тамирчид улсаа төлөөлөн оролцох юм. Харин Японоос Ochi Haruo, Каzuhide Shirota, Nacana Mika, Nakamura Daisuke, Sakai Ryo нарын тамирчид өрсөлдөх ажээ.
Тэмцээний дүрмийн талаар Монголын Тулааны Шилдэг Тамирчдын Холбооны гүйцэтгэх захирал Ө.Гантөмөр “Энэ удаагийн тэмцээний онцлог гэвэл хамгийн зэрлэгт тооцогддог UFC-д хүлээн зөвшөөрөгддөггүй техникүүд зөвшөөрөгдөж байгаа. Энэ удаад ганц хориглосон зүйл бол дээрээс эгц тохойдох, толгой руу өвдөглөх техникүүд л байна. Бусад бүх техник зөвшөөрөгдсөн байгаа" хэмээв.
Тулаан маргааш 17.00 цагт “Монгол бөхийн өргөө”-нд болно
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ