Өнөөдөр ”Тулаан”-тай

img

Гэрэл зургийг MPA.mn

 

Монголын тулааны шилдэг тамирчдын холбоо, Японы холимог тулааны “DEEP” холбоотой хамтран “MGL-1 fighting championship” тэмцээнийг зохион байгуулах гэж байна. Тус тэмцээнээр Монголын шилдэг долоон тулаанч Японы долоон тулаанчтай халз тулалдах юм.

 

Тодруулбал Х.Амартүвшин, Ц.Амарсанаа, Б.Азжавхлан, Т.Ганбаяр, О.Пүрэв, А.Ууганбаяр М.Баярмаа нарын тамирчид улсаа төлөөлөн оролцох юм.  Харин Японоос Ochi Haruo, Каzuhide Shirota, Nacana Mika, Nakamura Daisuke, Sakai Ryo нарын тамирчид өрсөлдөх ажээ.

 

Энэ удаагийн тэмцээний онцлог нь UFC-д хүлээн зөвшөөрөгддөггүй техникүүд зөвшөөрөгдөж байгаа аж. Харин  хориглосон зүйл нь дээрээс эгц тохойдох, толгой руу өвдөглөх техникүүд юм байна.  Бусад бүх техник зөвшөөрөгдсөн байгаа аж.

 

Тулаан өнөөдөр 17.00 цагт “Монгол бөхийн өргөө”-нд болно.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Монгол бөхийн өргөө-г цус нөж болгож байгаа нь нөгөө бөхөө дээдэлдэг ард түмэн бидэнд дэндүү харамсалтай.
2016-09-25