“Боко Харам”-ын тэргүүн амьд гэв

img

Нигерийн хэт даврагч “Боко Харам” бүлэглэлийн тэргүүн Абубакар Шекауг өнгөрсөн наймдугаар сард цэргийн ажиллагааны үеэр амиа алдсан хэмээн Засгийн газраас мэдээлсэн билээ. Африкийн цэргийн эвсэл тус бүлэглэлийн гол бааз байрлах Чад тосгонд агаараас хэд хэдэн удаа цохилт өгч тус бүлэглэлийн 200 гаруй дайчныг хөнөөсөн хэмээн мэдэгдэв. Амиа алдагсдын дунд Абубакар Шекау бий хэмээн Ерөнхийлөгч Мухаммеду Бахари  мэдэгдсэн билээ.

 

Тэгвэл Абубакар Шекау амьд гэдгээ батлах шинэ видео бичлэг олон нийтийн сүлжээнд байршуулсан талаар талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр “Намайг сайн хар. Би амьд байна. Хэсэг хугацаанд Нигерийг эзлэх төлөвлөгөө боловсруулаад олны өмнө гарч чадсангүй. Өнөөдрөөс эхлэн би олны өмнө байнга гарч, намайг доромжилсон бүхэнтэй хатуу тэмцэх болно. Өршөөл гэж үгүй” гэж мэдэгджээ.

 

Шекау мөн хоёр жилийн өмнө хулгайлсан сурагч охидыг хэзээ ч чөлөөлөхгүй гэдгээ илэрхийлсэн байна. Тэрбээр “Хэрвээ охидыг чөлөөлөхийг хүсч байгаа тус бүр нь 100 сая ам.доллар бидэнд өг” гэж хэлжээ.

 

40 минут үргэлжлэх дээрх бичлэгийг 2015 оны дөрөвдүгээр сард хийгдсэн хэмээн шинжээчид мэдэгдсэн байна. Засгийн газраас уг бичлэг хэзээ хийгдснийг нарийн тодруулах үүргийг албаныханд өгчээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

хэхэ:
энэ гар уншиж чаддаг л юм байхдаа аххаххаа
2016-09-27