Йордан зохиолчийг хөнөөжээ

img

Йорданы зохиолч Нахед Хаттарыг террористууд хөнөөсөн талаар “CNN” агентлаг мэдээллээ. Түүнийг нийслэл Амман хотын шүүхийн гадна байхад нь гурван удаа буудсан талаар тус улсын төрийн мэдлийн “Петра” агентлаг уламжлав.

 

Зохиолчийг яаралтай эмнэлэгт хүргэсэн ч цус их алдсан учир амьсгал хураажээ. Хаттар христийн шашинтан юм. Тэрээр өнгөрсөн оноос террорист бүлэглэлүүдийг гутаан доромжилсон шог зураг зурж, фэйсбүүктээ нийтлэх болжээ. Халдлагын дараа Амман хотын Засаг дарга Халед Абу Зейд амиа алдсан зохиолчийг фэйсбүүк хуудсыг хаах шийдвэр гаргажээ.

 

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл өнгөрсөн хугацаанд зохиолчийг нэг бус удаа заналхийлсэн билээ. Цагдаагийнхан зохиолчийн аминд хүрсэн хоёр этгээдийг баривчилж, мэдүүлэг авчээ. Мөрдлөгөөр тэд исламын улсын дайчид болохыг тогтоосон гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ