Зам тээврийн ослоор 36 хүн гэмтжээ

img

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Замын цагдаагийн газрын ЖШУХ нийт 632 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авчээ. Үүнээс  зам тээврийн ослын 458 дуудлага бүртгэгдэж,  36 хүн хүнд хөнгөн гэмтсэн байна.

 

ХУД-ийн нутаг Чингисийн өргөн чөлөө, 120.000-ын зүүн автобусны буудлын замд Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын Daewoo-106 маркийн автобусны жолооч Б нь зорчигч 07 настай эрэгтэй Д-г хаалганд хавчиж гэмтээжээ.

 

Мөн БЗД-ийн нутаг Улиастайн зам T.Prius маркийн авто машины жолооч Ө нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон Улиастайн 1217 тоот хашаа мөргөж онхолдон зорчигч 04 настай Х нарын 2 хүн гэмтсэн байна.

 

Ховд аймгийн Зэрэг сум, Эрхэм багийн нутаг Усны эх гэдэг газар Beiben маркийн Г жолоочтой авто машин онхолдож жолооч 39 настай эрэгтэй Г-ийн амь нас хохирсон байна.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ