Э.Содномпилжээд ахмад цол олголоо

Бразилийн Рио-де-Жанейро хотноо болсон Зуны XV паралимпийн наадмын пауэрлифтингийн 88 кг-ын жин манай улсын тамирчин Э.Содномпилжээ хүрэл медаль хүртсэн. Түүнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын удирдлагууд хүлээн авч уулзан,баяр хүргэлээ. Мөн энэ үеэр Э.Содномпилжээд цэргийн ахмад цол олгосныг гардуулан өгөв.
Э.Содномпилжээ нь ШШГЕГ-ын "Сүлд" биеийн спотын хорооны тамирчин юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ