Аппараттай шүдийг арчлах 5 алхам
Америкийн “www.wikihow.com” сайт аппараттай шүдийг угаах, арчлах аргаас нийтэлжээ.
Алхам №1

Шүдний гажигийг засахын тулд зориулалтын аппартыг урт хугацаагаар зүүдэг. Аппарт зүүсэн үед ярих, хоол идэхэд хэцүү байдаг. Уг аппартыг хамгийн багадаа 1-1.8 зүүдэг билээ. Аппарт зүүсэн өдрөөсөө та амны хөндийгөө сайтар арчлах хэрэгтэйг сана. Зөөлөн үстэй сойзыг сонгоорой. 100 хоногт нэг удаа сойзоо шинэчлээрэй.
Алхам №2

Нэг удаагийн угаалтаар чигчий хурууны хумс шиг хэмжээтэй шүдний оо хэрэглэж заншаарай.
Алхам №3

2-3 минутын турш шүдээ угаах хэрэгтэй.
Алхам №4

Шүдээ оогоор угаасны дараа зориулалтын утсаар шүднийхээ завсар дахь хоолны үлдэгдэл зэргийг цэвэрлэ.
Алхам №5

Дараа нь ам зайлагчаар 3-4 минут амиа зайлах хэрэгтэй. Мөн шүдний аппарттай үедээ хатуу чихэр, резинэн чихэр болон халуун ногооноос татгалз.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ